2019.04.19

О.Баасанхүү: Гэр бүлийн үнэ цэнийг гаргасан нэвтрүүлгийг гаргах дээр анхаараарай

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


О.Баасанхүү гишүүн байр сууриа илэрхийллээ.

Би Ж.Ганбаатар гишүүнтэй адил байр суурьтай байна. Энэ улс орныг чинь уул уурхай бус ёс суртахуун аварна гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр МҮОНВ-ийг үүнийг хийхэд анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа гэр бүлийн үнэ цэнийг гаргасан нэвтрүүлгийг гаргах дээр анхаараарай. Манай УИХ-ын чуулганыг гаргахыг багасгамаар байна. Манай хэдийн "пэ па"аар хэлсэн үгийг нь хүртэл гаргаад байх юм. Түүхч хүн томилогдож байгаад баяртай байна. Жинхэнэ ҮНЭН түүхийг гаргаж өгөөрэй.