С.Бямбацогт 2019.04.19 | Vip76.mn

С.Бямбацогт: МҮОНРТ мэдээллийн тэнцвэртэй байдал, үнэн, бодит байхад анхаарах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИх-ын гишүүн С.Бямбацогт зарим байр суурийг хэлж, асуулт асуулаа

МҮОНРТ- бол Монголын хамгийн том мэдээллийн хэрэгсэл. Эндээс маш олон хэвлэл мэдээллийг хэрэгсэл чиглэл авдаг. Тийм учраас энэ маш хариуцлагатай ажиллах ёстой. МУ-ын төр тусгайлан хууль гаргаж, бие даасан байдлыг хангаж өгсөн. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс өнөөдрийн хийж байгааг илүү сайжруулаарай. Гэхдээ бодит, бие даасан мэдээлэл өгдөг байлгаарай. Бидний өнөөдөр бие биенээ гутааж байгаа, хэлж байгаа үгийг шууд дамжуулдаг, хүн үүнийг илүү үздэг учраас бас нэвтрүүлдэг. Ингэснээр манай гишүүд энд попордог болсон. Үүнийг бид өөрчлөх ёстой. Аль болох ажил хэрэгч, бодлогын мэтгэлцээнийг илүү цацдаг байгаасай. Хэлбэр биш агуулгыг анхаардаг байгаасай гэж хүсэж байна.