2019.04.19

Ц.Цогзолмаа: Монгол үнэ ӨНГӨ оруулмаар байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Монгол улс маань хөгжлийнхөө хувьд ургашлаасай гэдэг хүлээлт бүх л хүнд байна. Бид өнөөдөр нийгмээ өнгө будгаар илэрхийлэх юм бол хар бараан байна. Тэгэхээр энэ өнгийг цагаан, тод болгох боломж хэвлэл мэдээллийн байгууллагад байгаа нь тодорхой. Тэгэхээр та бүхэн маань сайн контентийг  нэвтрүүлэхэд анхаараарай. Тэр дундаа ирээдүй, хойч үедээ хандсан сайн контет хийгээрэй. Нийгмийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулаад, мэдлэгт суурилсан нийгмийн ёс зүйг төлөвшүүлэхэд МҮОНРТВ-ийн гол үүрэг чиглэгдэнэ. 

Мэргэжлийн өндөр ур чадвартай баг, мэргэжлийн шинэ түвшинд гарч ажиллах шаардлагатай байгаа гэдгийг нийгмийн захиалга гэж ойлгоорой. Олон гишүүд хар, бараан мэдээллийг түгээж байна гэж хэлж байна. Тэгэхээр үнэндээ Монгол хүнээ өнгө оруулмаар байна. Т