Б.Бат-Эрдэнэ 2019.04.19 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: УИХ өнөөдөр нийгэмд үлгэрлэж, манлайлж чадахгүй байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Монголын нийгэм, төрийн алба, ШУ, хуулийн салбарт зүтгэсэн хүмүүс байна. Өмнө ярьж байгаа гишүүдтэй санал нэг байна. МҮОНРТВ-ийг л үнэн, бодит мэдээлэл өгнө гэж ард түмэн найддаг. Та бүхэн үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Миний бодоход УИХ-аас зөвийн үлгэр дандаа харагдаж, манлайлж байх ёстой гэж боддог. Гэтэл ингэж чадахгүй байна шүү дээ. Улам л сулраад байна.