Л.Болд 2019.04.19 | Vip76.mn

Л.Болд: МҮОНТВ одоо ССТV болж хувирах гэж байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Л.Болд

Өнөөдрийн Өдрийн сонин дээр гарсан байна "Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсаар байна" гэж гарчээ. Тэгэхээр сүүлийг хэдэн жил ухарсаар байгаа. Энэ бол маш аюултай үзэгдэл. Авилгын индексээр ч ухарсаар байгаа. Ингээд явбал Монгол улсын хувь заяаны тухай яригдана. УИХ-ын хамгийн том захиас бол энэ байх ётсой. УИХ яагаад энэ томилгоо хийдэг вэ? гэхээр цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг шиг МҮОНРТВ-ийн дээр хөх тэнгэр л байлгах гэж томилгоог УИХ-аар хэлэлцэж, хийдэг. 

Тиймээс үүргээ сайн ухамсарлаж ажиллаарай. Төв телевиз л эрх чөлөөтэй байвал бусад нь эрх чөлөөтэй байна. Тэгэхээр өнөөдөр энэ байгууллагад эрх чөлөө алга байна. Одоо яг ССТV болж хувирах гэж байна.