А.Ундраа 2019.04.19 | Vip76.mn

УИХ-ын А.Ундраа тойргийнхоо ЕБС-ийн төгсөх сурагчдад ЭЕШ-ийн бэлтгэх сургалт явууллаа

УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдсон тойргийнхоо ерөнхий боловсролын сургуулиуд болох Баянгол дүүргийн 19, 20, 38, 51, 73 болон энэ жил анхны төгсөлтөө хийж буй Нарны хорооллын 141-р сургуулиуд дээр ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн 19, 20, 38, 51, 73 сургуулиуд дээр 3 дахь жилдээ энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Харин энэ жил анхны төгсөлтоо хийж байгаа сургуульд энэ жилээс бэлтгэх сургалтаа явуулж эхэллээ.

БСШУСЯ-ны зүгээс чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх бодлого баримталж байна. Энэ хавар ЕБС-ийг 18.000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2.5 дахин буурч байгаа үзүүлэлт юм.

Чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагад нийцүүлэн магадлан итгэмжлэгдээгүй 14 их, дээд сургууль, үнэлгээний тайлан ирүүлээгүй байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй тул төгсөгчид элсэх сургууль болон мэргэжил сонголтдоо улам хариуцлагатай хандах шаардлагатай болж байгааг сурагчид, эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа нь ирээдүй болсон хүүхэд, залуучуудад боловсролын хөрөнгө оруулалт ихээр хийдэг бөгөөд оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг.