Ганбаатар.Ж 2019.04.19 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Үйлчилгээний салбар гэж нэмэх хэрэгтэй

Үдээс хойших чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцэж байна.

Гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Цэвэр усаар хангах эрэмбэ тогтоож байна гэж ойлгож байна. Эхлээд хүн амаа хангах юм байна дараа нь ХАА, үйлдвэрлэл, уул уурхайгаа хангах юм байна сүүлд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлчилгээний ажилчидаа хангах юм байна гэж би ойлголоо.

Уучлаарай та үйлчилгээ эрхэлж байгаа гээд усаар хангахгүй болчих юм уу гэж би айж байна. Ийм эрэмбэтэй болчихсон эхлээд бид уул уурхайгаа ханга гээд карантаа хаагаад та жаахан байж бай гээд ингээд явчих юм биш биз дээ.

4,1,3 дээрээ үйлчилгээний салбар гэдгээ нэмчихвэл яасан юм бэ? Бусад гэдэгт биш тодорхой заалтаар оруулаач ээ.