2019.04.19

Б.Батзориг: МАА-н салбарт 4000 гаруй гүний болон ил худаг шаардлагатай байгаа

Үдээс хойших чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

Засгийн газар бас ус бохирдуулсаны тухай хууль өргөн барьсан. Энэ хуультайгаа хэр уялдаж байгаа вэ? Усны асуудал бол чухал. Мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн хувьд бол маш чухал.

Бэлчээрийн усан хангамжтай яаж уяж байгаа юм. Өнөөдөр 4000 гаруй гүний болон ил худаг мал аж ахуйд, бэлчээрт шаардлагатай байгаа.

Нөгөө талаар газар тариаланд хөрсөө хамгаалахад, усалгаатай газар тариалан хөгжүүлэхэд, ургац нэмэх гээд засгийн газраас бодплого гаргасан. Гэтэл энэ хуулиар чинь газар тариаланд усалгаагаар хэрэглэж болохгүй болчихоод байна. Салбар яамдуудаас санал авсан уу? Энэ бол их эмзэг асуудал шүү. Усалгаатай газар тариалан 50 мянга байгаа 200 мянга хүргэнэ гэж засгийн газар том зорилт тавьсан байгаа шүү.