2019.04.22

Англи хэлний олимпиад амжилттай болж, өндөрлөлөө

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Англи хэлний 3 дахь удаагийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиад хоёр үе шаттай явагдсан ба эхний шатанд 13 ахлах сургуулийн 350 сурагчид оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөнөөс 30 гаруй сурагч хоёрдугаар шатанд шалгаран оролцож дүнгээ гаргалаа.

  • 9-10-р ангийн төрөлд

1-р байранд Цогт-Овоо сумын 9-р ангийн сурагч Б.Энхжин, 
2-р байранд Даланзадгад сумын 2-р сургуулийн 10В ангийн сурагч Ч.Анар
3-р байранд Даланзадгад сумын 1-р сургуулийн 10В ангийн сурагч О.Дөлгөөн 
Тусгай байрыг Цогтцэций сум Т.Борын нэрэмжит ЕБсургуулийн 9-р ангийн сурагч О.Буянхишиг,

  • 11-р ангийн төрөлд 

1-р байранд Цогтцэций сум 6-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Сувд-Эрдэнэ
2-р байранд Цогтцэций сум 6-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мянган-Эрдэнэ,
3-р байранд Даланзадгад сумын 3-р сургуулийн 11А ангийн сурагч Б.Төрбат,
Тусгай байрыг Цогтцэций сум 6-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Тэмүүлэн, 

  • 12-р ангийн төрөлд 

1-р байранд Даланзадгад сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч И.Номиунзул
2-р байранд Даланзадгад сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Номуун,
3-р байранд Даланзадгад сумын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Номунгэрэл, 

  • Тусгай байрыг Даланзадгад сумын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч Ж.Мөнхсайхан нар тус тус шалгарлаа.

Мөн бэлтгэсэн шавиа амжилттай оролцуулсан Даланзадгад сумын 2-р сургуулийн англи хэлний багш Ө.Сувдаа шалгарлаа.


Олимпиадад оролцсон нийт сурагчид болон багш нарт, хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн ГХИ, аймгийн БСУГазрын хамт олонд талархлаа илэрхийлсэн байна.