Б.Саранчимэг 2019.04.22 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож мэдээлэл хүргэж санал бодлоо солилцлоо.

2018 онд Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн тойргийн бүтээн байгуулалт, байнгын хороодод ажилласан ажлын хэсэг болон санаачилсан хууль тогтоомжийн талаар болон 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Мөн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд анхааран өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа эхо аппаратыг гардуулан өглөө.

Иргэд сонгогчид тойрогт хийгдсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талархал дэвшүүлэн цаашид хийгдэх ажлуудад өөрсдийн санал бодлоо хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.

Баянзүрх дүүргийн 4, 5-р хороо нь дэлхийн стандартад хүрсэн өрхийн эмнэлгийн барилга Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдахаар боллоо.