2019.04.22

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж ой хээрийн түймэр их гарч байна

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгийн 26 суманд 34 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянга га ой, 211,8 мянган га хээрийн талбай түймэрт өртөж шатжээ. Харин нийслэл хотод гурван түймэр гарсан. Гол шалтгаан нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.