Содбилэг.О 2019.04.23 | Vip76.mn

"Мэргэжлээ зөв сонгох нь" сургалт амжилттай болж байна

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж буй хүүхдүүдийн хувьд ирээдүйд эзэмших мэргэжил сонголт хийх том даваатай тулдаг. Амьдралын анхны алхамаа эцэг эхийн тусламжгүйгээр өөрийн сонголтоо хийх энэ цаг мөчид тэдний хамгийн сайн зөвлөгч нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, амжилттай яваа хүмүүс байдаг.

УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн сонгогдсон тойрог болох Орхон аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай дээрх сэдвээр ярилцаж, уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь 6 дахь жилдээ болж байгаа бөгөөд мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд О.Содбилэг гишүүний энэхүү сургалт, уулзалтыг тэсэн ядан хүлээдэг болжээ. Энэ жилийн ”Мэргэжлээ зөв сонгох нь” сургалт амжилттай явагдаж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотод энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа бүх хүүхдүүддээ амжилт хүссэн байна.