Баттөмөр.Б 2019.04.23 | bloombergtv.mn

Актив удирдлагын компанийн 20 хувьд Төр оролцох боломжтой байхаар хуулийн төсөлд тусгажээ

Актив удирдлагын компанийн 20 хувьд Төр оролцох боломжтой байхаар хуулийн төсөлд тусгажээ

Чанаргүй активыг бууруулах стратегийн хүрээнд Монголбанкнаас Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа.

Хуулийн төсөлд Актив удирдлагын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 80 хувийг хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, 20 хувийг нь Төрөөс бүрдүүлэхээр тусгасан байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тавдугаар сарын эхээр өргөн барьж, намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм.

Гуравдугаар сарын байдлаар чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг хүрсэн байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 51.4 хувиар өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс хоёр пунктээр өссөн үзүүлэлт юм.