О.Содбилэг 2019.04.23 | Vip76.mn

О.Содбилэг: Эхний ээлжинд журмуудаа гаргах хэрэгтэй

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонийй өнөөдрийн /2019,04,23/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; асуудлыг хэлэлцэж байна.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

2013 онд Засгийн газраас хуулинд өөрчлөлт оруулчихаад журманд яагаад өөрчлөлт ороогүй байдаг юм бэ? Мэдээлллийн сан бүрдүүлэх журам гаргана гэж өмнөх хуулин дээрээ оруусан байгаа. Тэр нь бас батлагдаагүй байгаа.

Хууль нь болохоор 2013 онд шинэчлэгдсэн 2006 оны журмаараа яваад байна. Хамгийн чухал нь гэхэд тэсэрч дэлбэрэх бодисын жагсаалтаа гаргаагүй байж хуулийн төсөл оруулаад ирсэн. Ийм шаардлага байгаа юм уу?