2019.04.24

СХД-т 1.2 км автозамын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар СХД-ийн 3, 26 дугаар хорооны Халуун усны байрнаас Их наран, Буяны зам хүртэлх хатуу хучилттай 1.2 км автозамын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж тойрогтоо ажиллалаа. 

Сонгинохайрхан дүүрэгт 2012-2016 онд Толгойтын замын засварын ажлыг эхлүүлсэнээс өөр автозамын бүтээн байгуулалтын ажил огт хийгдээгүй юм. Харих 2017 оноос хойш нийт 25.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 24.6 км автозамыг тавихад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгаад байна.