Шинжлэх ухаан технологийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.04.24

Шинжлэх ухаан технологийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооний өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хийлээ.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.