НББСШУБХ: Ажлын хэсгийн ахлагч нарыг томиллоо
2019.04.24

НББСШУБХ: Ажлын хэсгийн ахлагч нарыг томиллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооний өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав.

НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол танилцуулав.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг томиллоо.

Тус Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн хүсэлтээр Ажлын хэсэгт ажиллахаас татгалзсан учир хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томиллоо.