2019.04.24

Улсын Физикийн XXXII олимпиад Өмнөговь аймагт эхэллээ

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9, 12-р анги, багш гэсэн 3 төрлөөр явагдаж аваргаа шалгаруулна.

Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа улсын чанартай тус олимпиадад ОХУ-аас багш, сурагчид ирж оролцож байгаа нь олимпиадын цар хүрээ, өрсөлдөөнийг чанарыг нэмэгдүүлж байна хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. 

Мөн Монгол улсын Гавьяат багш, Физикийн багш Б.Равжир нээлтэд оролцож Өмнөговь аймгийн Физикийн шинжлэх ухааны сайхан дурсамжуудийг хуваалцлаа.

Тус олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран 8 удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна.

Оюуны хөгжилд хамтдаа уриан дор болж буй Улсын физикийн 32-р олимпиад 4-р сарын 26-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн төв Улсын тэргүүний Нэгдүгээр сургууль дээр үргэлжилж 3 төрлөөр шилдэг тэргүүний аваргуудаа шалгаруулна.