Н.Амарзаяа 2019.04.24 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойргийнхоо ЕБС-иудаар зочиллоо

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа сонгогдсон тойрогтоо буюу Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар танилцууллаа. 

Тэрээр Өмнөговь аймгийн Физикийн ахмад багш нарын хамтаар Улсын тэргүүний 3-р сургуулиар зорин очиж ахлах ангийн сурагчидтай уулзалт хийлээ. 2019 онд уУсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд "Урлаг" заал баригдах болсонд багш сурагчид талархалтай байна. 

Энэ үеэр тус сургуулийн бяцхан сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллаж байгаа энэ өдөр мөн Даланзадгад сумын 1-р сургуулийн технологийн багш Ч.Чулуунхүү, шавь 7-р ангийн сурагч А.Чойдон, 8-р ангийн сурагч Б.Дэлгэрбаяр нарын өөрсдийн гараар хийсэн бүтээлтэй танилцлаа.

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс зорин ирсэн олимпиадын оролцогчид тэдний бүтээлийг шимтэн үзэж байна.