Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна
2019.04.24

Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд үргэлжилж байна.

Штабын сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман нар оролцлоо.

Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.