Х.Нямбаатар 2019.04.25 | Vip76.mn

Х.Нямбаатар гишүүн хуулийн төслийн ажлын хэсгийг ахална

Х.Нямбаатар гишүүн хуулийн төслийн ажлын хэсгийг ахална

Өчигдөр хуралдсан УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлыг хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулахаар боллоо.

Тус хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн 2019-03-19 өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд өнгөрсөн 7 хоног УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төсөл нь дараах 6 зүйлтэй юм.

  • Нотариатын үйл ажиллагаа эрхлэгч нь хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх, улмаар хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх
  • Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг, үйлчилгээний хөлс, зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлдэг, нотариатч өөрөө үйлчилгээний хөлс зардлаа тогтоох боломжгүй байдаг тул нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан зохицуулалтаас хасаж, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх
  • Нотариатын тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх
  • Нотариатчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томъёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг зохицуулалтуудыг шинээр тусгажээ.