Ж.Ганбаатар 2019.04.25 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Лобби багатай болохоор ЖДҮ-ийн тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа юм уу?

УИХ-ын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн чуулган 11  цаг 20 минутад эхэлж 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ЖДҮ-ийн тухай хуулийг ямар шалтгаанаар хэлэлцэхгүй байгаа вэ? гэдгийг УИХ-ын даргаас асуулаа.

Тэрээр "уг нь ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр ярьсан ч хэлэлцээгүй. Одоо энэ чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орж ирэх болов уу харж байна. Хэлэлцэхгүй байгаа шалтгаан нь хуульдаа байна уу? санаачилж байгаа гишүүндээ байна уу? Эсвэл лобби багатай хууль болохоор хэлэлцэхгүй байна уу?" үүнийг асуумаар байна.