Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
2019.04.25

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хуулийн төслийг чуулганд бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 54,5 хувийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулахаар болов.