Саранчимэг.Б 2019.04.25 | Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15цаг 5 минутад эхэллээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Дамба-очир санал гаргаж 3 хоногийн завсарлага авав.