О.Баасанхүү 2019.04.25 | Vip76.mn

О.Баасанхүү: Ирцээ бүрдүүлж байж энэ хуулийн төслийг хэлэлцмээр байна

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15цаг 5 минутад эхэллээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хуулийг дэмжиж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийг авах нь зөв. Сонгууль дөхөхөөр Хан-Уул дүүргээс гарах гэж байгаа нөхөд энэ талаар их ярьдаг л даа. Тэр хүмүүс одоо гарч ирээд яримаар байна.

Миний мэдэж байгаагаар Эрдэнэтэд өнөөдөр цөөрөм бий болчихсон бас л тэндээс мал ундаалахад хэцүү. Энэ асуудалд хариуцлага огт байдаггүй юм. Ус корпораци гээд компани болгож өмнөх парламентын үед авлигын үүр болгосон. Ус бохирдуулсны төлбөр дээр маш хүчтэй лобби орж ирдэг.

МАН-ын ажлаа хийж ирцээ бүрдүүлмээр байна. Зориуд лоббидоод гишүүд нь орж ирдэггүй. Ирцээ бүрдүүлж байж энэ хуулийн төслийг хэлэлцмээр байна. Энэ хуулийг унагаахаар тохирчихсон юм уу.