Хэмжил зүйн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.04.25

Хэмжил зүйн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15цаг 5 минутад эхэлсэн. Хэмжил зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Анхныб хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг  “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох”  гэж өөрчилжээ. 

Хуулийн төсөлд Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн 23 дугаар зүйл шинээр нэмэх томьёолол олонхийн дэмжлэг аваагүйтэй холбогдуулан төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна. Энэ заалттай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.