А.Сүхбат 2019.04.25 | Vip76.mn

А.Сүхбат: Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг буцаах саналтай байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:

"2 хуулийн төслийг хольж буруу ойлгоод байна. Үүнээс болж хуульд зайлшгүй байх ёстой заалтыг нөгөө хуулийн заалттай холиод эсрэг санал өгөөд байна. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн төслийг буцаах санал гаргаж байна. Тэгэхгүй бол маш их ойлголтын зөрүү гарч хуулийг унагах эрсдэл байна."