2019.04.25

Ц.Цогзолмаа: "Төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ" гэх нь зөв

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Хэмжил зүйн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж  байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Тодорхой цаг хугацааны дараа байгууллагын бүтэц, нэр өөрчлөгддөг. Тиймээс энэ хуулийн төсөлд байгаа төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ гэдгээр нь хэлэлцэж явах нь зүйтэй байх.

Тэгэхгүй Хэмжил зүйн хүрээлэн эрхэлнэ гэвэл тодорхой хугацааны дараа байгууллагынх нь бүтэц, нэр нь өөрчлөгдвөл дахиад хуулийн заалт өөрчлөгдөх учраас төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ гэдэг томъёоллоор явсан нь зүйтэй гэж үзэж байна."