Ж.Бат-Эрдэнэ 2019.04.26 | Vip76.mn

"Хавдаргүй Булган" төслийн хүрээнд ходоодны хавдрын үзлэг, илрүүлэг хийгдлээ

ХАВДАРГҮЙ БУЛГАН-2018 төслийн хүрээнд ходоодны хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн 16 сум, аймгийн төвийг хамруулан 10000 гаруй хүнд ходоодны хавдрын эрсдлийн асуумж үзлэг, хеликобактерийг илрүүлэх шинжилгээ, уян дурангийн шинжилгээг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Булган аймагт "Хавдаргүй Булган" төсөл хэрэгжээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, тус аймгийн тамгын газар, эрүүл мэндийн газар, "Булган нэг үе" клубын хамт олон хамтран хэрэгжүүлж байна.

Нийт үзлэгийн үр дүнд 24 хүнд ходоодны хорт хавдрыг илрүүлж төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт илгээсэн байна. Цаашид ходоодны хавдрын гол шалтгаан болох хеликобактерийн эмчилгээний үр дүнг тооцож Булган аймгийн хэмжээнд ходоодны хорт хавдрын тоог бууруулахад чиглэсэн зөвлөмжийг бэлэн болгохоор зорьж байна.