Ц.Цогзолмаа 2019.04.26 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Шүүхийн хараат бус байдлыг үгүйсгэж болохгүй

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжиж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж,гишүүдийн 63,2 хувь дэмжиж  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Монгол Улсын бүх хууль төр, иргэний харилцааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй. Монголд төр байж иргэн байна. Тиймээс төр, иргэн хоёрын хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр хууль сайжирч байх ёстой.

Шүүхийн хараат бус байдлыг үгүйсгэж болохгүй, төр, иргэний харилцаа үнэт зүйл зарчим дээр суурилах зохицуулалтуудыг УИХ батлах ёстой. Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа өөрчлөлт нэг удаагийн процесст үйлчлэх хууль байж болохгүй юм шүү.