У.Хүрэлсүх 2019.04.26 | Vip76.mn

"Дэлхийн оюуны өмчийн өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ

"Дэлхийн оюуны өмчийн өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын өнөөгийн хөгжил нь үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, уран бүтээгчиддээ Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

"Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол Улсад энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Хөгжил, дэвшлийг оюуны өмч, инновациас салгаж ойлгох боломжгүй юм. Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд оюуны өмч, инноваци голлох үүрэгтэй.
Монгол Улсын өнөөгийн хөгжил нь үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдэг нь маргашгүй үнэн билээ.

Монгол Улсын Засгийн газар улс орон, ард түмнийхээ өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний бүтээсэн шилдэг бүтээлийг хөрөнгө оруулалт болон худалдан авалтын бодлогоор дэмжиж, инноваци нэвтрүүлсэн, контент экспортолсон, экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг ч мөн бодлогоор дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлье.

Нийт шинийг санаачлагч, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид болон ард түмэндээ “Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэж, бүтээн туурвих их үйлсэд тань амжилт хүсье."