"Эрдэнэс-Тавантолгой" ХК "Саятан жолооч" уралдаан зарлалаа
2019.04.29

"Эрдэнэс-Тавантолгой" ХК "Саятан жолооч" уралдаан зарлалаа

Уралдааны зорилго нь жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослыг бууруулах, стандартын дагуу тээвэрлэлт гүйцэтгэж хэвшүүлэх юм.

Уралдааны шалгаруулах төрөл
  • -Шилдгийн шилдэг жолооч: /2 эрэгтэй, 2 эмэгтэй/
  • -Шилдэг жолооч: 80 хүн
  • -Осолгүй манлай жолооч: 40 хүн
  • -Шилдэг тээврийн компани: 5 байгууллага
  • /Жич: "Саятан жолооч” уралдаант шалгаруулалтад амжилт гаргасан жолооч нарыг төрийн одон медальд тодорхойлно./
  • *️Шагналын сан 285 сая төгрөг.
  • Уралдаанд нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:
  • -"Саятан жолооч” оролцогчийн анкетийг бөглөх /ЭТТ ХК-ийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтэс дээр өөрийн биеэр ирэх/
  • -Жолооны үнэмлэхний хуулбар 1 /нэг/ хувь
  • -Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 /нэг/ хувь
  • -Шагналд нэр дэвшигчдийн 2019 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй мэдээлэл
  • -Байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын тэмдэглэл, санал
  • -Ажлын байрны тодорхойлолт /Ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлттэйгээр тусгасан байна/
  • -Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт /Ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх/

*️Бүх материалыг 1 хувь авах бөгөөд файлаар zulkhuu.a@erdenestt.mn, ariunbold.e@erdenestt.mn цахим хаягаар илгээнэ үү.

*️Уралдааны хугацаа: 2019.04.20-2019.10.20

*️Материал хүлээж авах хугацаа: 2019.11.01-ний 17.00 цагаас өмнө ирүүлэх.

Энэхүү уралдаант шалгаруулалт нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж буй ААНБ ба түүний туслан гүйцэтгэгч компани, жолооч нарт хамаарна.

Нэмэлт мэдээллийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтсээс авна уу.

Утас: 7014-7585 /дотуур утас 511, 515, 150/