2019.04.29

Зургийн дугуйлангийн анхны төгсөгчид үзэсгэлэнгээ гаргалаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгогдсон тойргийн иргэд, ахмадуудаа зориулан М60-Ахмадын клубыг санаачлан, байгуулсан. Тус клубын үйл ажиллагаа идэвхтэй явагддаг бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Учир нь зургийн дугуйлангийн анхны төгсөгчид уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан юм. Зургийн дугуйланд хамрагдсан хүүхдүүд өөрсдийн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн бөгөөд өнгөний хослол, өвөрмөц санаа нь үзэсгэлэнд ирсэн хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байлаа. 

Мөн эндээс хүүхэд багачууд зургийн дугуйланд хамрагдсанаар шинийг сэтгэж, зургийн олон төрөл, хэлбэрүүдийг мэдэж авсан байна. Зарим хүүхдийн бүтээл хурц, тод өнгөнүүдийг гайхалтай хослуулан зурсан байхад зөвхөн хар балын харандаагаар гэрэл бүүдрийн хослолыг бүтээсэн зураг ч үзэсгэлэнд тавигдсан юм. 

Зургийн дугуйлангаа төгсөж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ урлагийн боловсролд анхаарч, цааш нь хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлж байсан юм.