Н.Амарзаяа А.Ундраа 2019.04.29 | Vip76.mn

НҮБ-ын "Heforshe" хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөлөө

Дэлхийн 50 гаруй улс орныг эгнээндээ нэгтгэсэн "Heforshe" хөдөлгөөн Монгол улсад 2018 оны 7 сарын 8-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд нээж байсан билээ.

Тус арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд "Тогтвортой хөгжлийн 5-р зорилт буюу Жендэрийн асуудал"-ын хүрээнд өрнүүллээ. 

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад санаачилга гаргаж, дэмжиж оролцсон Өмнөговь аймаг дахь гэр бүлийн хүчирхийлэл өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр ЦЕГ, УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Мөнхсувд, "Жинхэнэ эр хүн гэж хэн, түүний мөн чанар юу вэ?" гэсэн асуудлаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Улсын начин Ш.Дарханбат нар хүрэлцэн ирж санал бодлоо нээлттэй хуваалцаж ярилцлаа.