Л.Элдэв-Очир 2019.04.29 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өнгөрөгч амралтын өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж, сонгогч иргэдтэй уулзлаа.

Тэрээр Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд, хөдөлмөрчидтэйгээ уулзлаа. Иргэд орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцын шалгалтыг тогтмол хийж байх, сум орон нутагт зарлагдаж буй тендерийн шалгаруулалтыг шударга зохион байгуулах, эрчим хүчний байнгын доголдлыг арилгахад анхаарч өгөхийг уламжилж байна.

Аймгийн эрчим хүчний удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдэд эрчим хүчний доголдлыг яаралтай таслан зогсоох чиглэл өглөө.

Тэрээр унаган нутаг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумандаа ажиллалаа. 

Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомж болон, өөрийн санал санаачилгаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар нутгийн иргэдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн иргэдийн сонирхсон асуултанд хариулж, нутгийн захиргааны удирдлагууд мэдээлэл хүргэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Заг сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрийг танилцууллаа.

Ойрын хугацаанд нэр бүхий гишүүдийн хамтаар өргөн барих "Бэлчээрийн тухай хууль", "Хоршооны тухай хууль"-ийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Мөн тэрээр Заг сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал солилцоход тулгамдаж буй хамгийн эхний асуудал нь эрүүл мэндийн төвийн шуурхай үйлчилгээ үзүүлэх автомашиныг шийдвэрлүүлж өгөх хүсэлтийг уламжилсныг холбогдох яам, газар хэлтсүүдэд хандаж шийдвэрлүүлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир шинэ 7 хоногийн эхний өдөр Баянхонгор  амйгийн Баян-Овоо сумандаа ажиллаж байна.

Сумын эрүүл мэндийн төв, сургууль болон оёдолын цех, модны үйлдвэр мөн нэхий боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж харилцан санал солилцож явна.

Нэхий боловсруулах үйлдвэрийн залуус нэхийгээр аяны хөнжил /мишок/ хийжээ.