С.Чинзориг 2019.04.27 | TV5

С.Чинзориг: Манай улсаас Япон улс гурван салбарт ажиллах хүч авна

Энэ жил япон улс хөдөлмөрийн гэрээгээр ажиллах есөн оронтой санамж бичиг байгуулжээ. Үүний нэгт нь Монгол улс багтсан бол нийт 14 салбарт ажиллах хүч авах юм байна.

Ажиллах хүч авах 14 салбараас эхний ээлжинд гурван салбар тодорхой болсныг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэллээ. Тухайлбал Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна. Ингэхдээ хөдөлөмрийн гэрээгээр ажиллаж байгаа тул япон улсын жишгээр цалингийн хэмжээ тооцогдоно гэлээ. Энэ нь Монгол мөнгөөр тооцвол багадаа 2,5-3 сая төгрөг байх юм