Гарамжав.Ц 2019.04.30 | Vip76.mn

Ц.Гарамжав: 30 биш 10 хувь дээр IPO гаргаж болоогүй юм уу?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Өнөөдөр бид Монгол улсын хөгжилд нилээн чухал хувь нэмэроруулах дэд бүтцийн хөгжлийн талаар мөн Таван толгойн ордыг түшиглэсэн анхны томоохон IPO гаргах талаар ярилцаж байна.

Тогтвортой хөгжилд энэ дэд бүтцийн асуудал маш чухал тулгамдсан асуудал болоод байна. өнөөдрийн байдлаар томоохон таван авто зам барих гэж байна. Өнөөдрийн манай авто зам туйлын чанаргүй болсон үргэлж л эвдэрч хэмхэрч овойж байгаа нь иргэдийн аюулгүй байдал зам тээврийн эрсдэлийг дагуулж байна. Энэ автозамын стандартууд шинэчилэгдэж байна уу?

Төмөр зам дээр хамгийн чухал ач холбогдолтой олон улсад гарах тэр замууд байна. Энэ хөндлөн замуудыг нэн түрүүнд төлөвлөсөн үү? Үүний бүтээн байгуулалтанд оролцох хүсэлтэй Монгол компаниудад ямар боломж олгох вэ үндэсний уул уурхайн аж ахуй нэгжүүдийг 100 хувь хамруулах ямар бодлого баримталж бйана вэ?

IPO гаргах гэж байна. Энийг бол эдийн засгийн байнгын хорооний 5 6-н хүн суугаад шийддэг ч асуудал биш. Олон улсын хэмжээний том асуудал шийдэх гэж байна. Энэ дээр 30 хувь гэж оруулж ирээд байна. Маш том тоо 30 биш 10 хувь дээр гаргаж болоогүй юм уу? 10 жилийн дараа Монгол улс Тавантолгойгоо түшиглээд өрөөс гарч болох ийм сайхан тооцоо надад харагдаж байна.

Бүтээн байгуулалтын ажилд сэтгэл зовж байна. Эрчим хүчний асуудал бол манай улсад маш чухал бид дэлхийд арвын дотор тоологдох нүүрсний нөөцтэй байж байж эрчим хүч худалдаж аваад гурван жил тутамд нэг үйлдвэр барих мөнгийг Монгол улс алдаж байна.