2019.05.01

"Цаг үе, үзэл бодол" Нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг оролцлоо

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэг- Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг оролцлоо.

Японы талтай тохиролцсон нэг чухал асуудал бол Япон Улсад дадлагажигчаар ажиллаж байгаа залуучууд өөрсдөө хүсэх юм бол гэрээний гурван жилийнхээ хугацааг дууссаны дараа хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нь нээж өгсөн. Тийм учраас дадлагажигчаар ажиллах залуучууд гэрээний хугацаа дуусаад заавал Монголдоо ирэхгүйгээр Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах нөхцөл боломж бүрдсэн.