Бямбацогт.С 2019.05.01 | Vip76.mn

С.Бямбацогт: АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал орж ирээгүй байхад томилох асуудал орж ирж байгаа нь хуульд нийцэж байна уу?

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт :

Тамгын газраас асуумаар байна ҮАБ-ын дүгнэлт гарсан бол гэдэг хуулийн заалтаар энэ асуудал орж ирж байгаа гэж бодсон гэтэл сая танилцуулганд хуучин хуулиар орж ирсэн гэж байна. Урьд нь энэ асуудлыг хэлэлцэх үед хууль зөрчиж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж ХЗБХ үзэж байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу? Хууль зөрчөөгүй биз дээ.

Үндсэн хуулийн цэцэд бас гомдол гарчихсан байгаа. Гомдол гарчихсан байхад хууль зөрчихгүй юу мөн АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал орж ирээгүй байхад томилох асуудал орж ирж байгаа нь хуульд нийцэж байна уу?

АТГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд цаашид юунд анхаарч ажилламаар байна вэ? Ажиллах нөхцөл байдал хэр байв хууль эрх зүйн орчин ямар байв?