А.Сүхбат Л.Мөнхбаатар 2019.05.01 | Vip76.mn

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг дэмжлээ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг дэмжлээ

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Болд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Энхболд, С.Бямбацогт, Н.Оюундарь нар улсын тусгай хамгаалалттай газруудын ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, энэ талаарх төрийн бодлогын уялдааг сайжруулах, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг үр ашигтай болгох шаардлагын талаар сануулж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахаар тогтов.