Л.Энхболд 2019.05.01 | Vip76.mn

Л.Энхболд: УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар өөрчилж болох уу?

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

Нэг лавлах зүйл байна. Энэ УИХ-аас гаргасан дархан цаазтай газарт авах, тусгай хамгаалахлттай газар нутагт авах хилийн заагийг тогтоогоод өгчихжээ. Засгийн газар дээр УИХ-ын энэ тогтоолыг өөрчлөх боломж байна уу?

Өнгөрсөн парламент дээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших тос тосон бумбын нуруутай холбоотой тусгай хамгаалалтанд авах асуудал их хурлаар тогтоол гарч нийтдээ 889 га газрыг тусгай хамгаалалтанд авна гэж тогтоол гарсан. Харамсалтай нь 2016 онд Засгийн газраас 730 га газар болгож 159 га газрыг бууруулж өөрчилсөн. Ингэж өөрчилж болдог юм уу?

Уул уурхайг дэмждэг биш ногоон байгууламжийг дэмждэг болмоор байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн аж амьдрал хохирч байна.