2019.05.01

Энэ онд 4,2 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад зарцуулна

ХНХЯ-аас сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулздаг. Энэ удаагийн уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж санаа бодлоо солилцлоо.