Ж.Сандагсүрэн 2019.04.26 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар Сонгинохайрхан дүүрэг ОНЦ үнэлгээ авлаа

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар Сонгинохайрхан дүүрэг ОНЦ үнэлгээ авлаа

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 30 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Иж бүрэн сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийнхан жагсаалд оролцож, иргэд зарлан мэдээлэх дуут дохиогоор аюулгүйн түр талбайд шилжин байрлаж, нүүлгэн шилжүүлэх мэргэжлийн ангийн хээрийн эмнэлэг дэлгэж, газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах, ажиллагааны дадлага, удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль, сорилын төрлүүдэд амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, сайн дурын идэвхтнүүд, өсвөр, залуучуудын улаан загалмайн клубын гишүүд, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 59 гаруй мянган хүн оролцсон байна.

Иргэдэд тохиолдож болох болзошгүй аюул осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор зохион байгуулсан иж бүрэн сургуульд идэвх, санаачилгатай оролцсон дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллага, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, нэгжүүд, хороод, нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.