Н.Учрал 2019.05.01 | Vip76.mn

Хилийн чанад дахь монголчуудын тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулна

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн холбоо ТББ-тай хамтран хилийн чанад дахь монголчуудад тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж төлөвлөгөө гарган ажиллах талаар уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Учрал болон Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн холбоо ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Уулзалтаас нэн тэргүүнд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлыг судалж, нэгтгэн дүгнэх тал дээр санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал нь Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Хилийн чанадад амьдарч, суралцаж буй Монгол иргэдийг дэмжих лобби бүлгийг тэргүүлдэг юм. Уг лобби бүлэг нь Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн холбоо ТББ-тай нягт хамтран ажиллаж, гадаад байгаа нутаг нэгтгүүдээ тал бүрээр анхааран ажилладаг юм.