Чуулганаар түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгохыг дэмжлээ
2019.05.02

Чуулганаар түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгохыг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн /2019,05,02/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгохыг дэмжлээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий  Түр хороо байгуулагдсан.

Түр хороо өчигдөр  (2019.05.01) анхны хуралдаанаа хийж, хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Түр хорооны гишүүд гаргасан. Уг саналыг дэмжсэн тул чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 81,6 хувийн  саналаар дэмжин түр хорооны даргаар томилов.