2019.05.02

М.Билэгт: Малын хулгайг таслан зогсоох шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, санал гаргасан юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Нийгэмд болж байгаа сэтгэл эмзэглүүлсэн асуудалд Монголын ард түмний дуу хоолой болох үүрэгтэй бид ойрын үед бодит арга хэмжээ авах хэрэгтэй байна. УИХ-ын дарга холбогдох байгууллагуудад үүрэг өгч болох уу?

Ил гарсан нь л энэ болохоос нийгэмд ийм асуудлууд, хүчирхийлэл асар их байна. Ийм хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох вэ? Тиймээс бид анхаарахгүй бол болохоо байсан байна шүү.

Мөн үндэсний нөхөн сэргээгддэг баялагийг бүтээж байгаа 170 мянган малчнаа түвшин сайхан ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгч малын хулгайг талсан зогсоох хэрэгтэй байна. Малчид үнэхээр хүнд байна.

Малчны хотонд 3 сая иргэнээ тэжээх мах, хоол хүнс, валют худалдаа гэх мэт олон асуудал бий. малын хулгайг таслан зогсоохгүй бол Монголчууд тахиа шувууны мах гаднаас авч иддэг болох аюултай байна."