Ц.Даваасүрэн 2019.05.02 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Байгалийн үзэсгэлэнт газар нутгаа ухуулахгүй, сүйтгэхгүй байхад анхаарна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сумын нутаг дэвсгэрт хайгуул, ашиглалтын лиценз авсан компаниудын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхийг тус сумын удирдлагуудын зүгээс хүсч, холбогдох газруудад нь хүсэлт  хүргүүлсэн.

Үүний үр дүнд "Монгол ресурс корпораци" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцласан юм. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "Монгол ресурс корпораци" ХХК -д ашигт малтмалын ашиглалтын MV-020885 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна.

Тиймээс гишүүн Ц.Даваасүрэн ямар үндэслэлээр тухайн зөвшөөрлийг сэргээсэн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсч Ашигт малтмал газрын тосны газарт албан бичиг хүргүүллээ.

ТЭРЭЭР ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСТАА БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ, СҮЙТГЭХГҮЙ БАЙХАД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛСААР БАЙХ БОЛНО ГЭСЭН ЮМ.