Х.Нямбаатар 2019.05.02 | Vip76.mn

Х.Нямбаатар: Монголын төр хэлсэндээ эзэн болдог байх ёстой

ИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Эрүүгийн хуулийн концевцийг бүрэн дүүрэн ашиглаарай. Үйлдэл болгоноор нь алан тушаал авлигын хэргийг тухай бүрт нь мухарлаад шүүхрүү шилжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр 2013 оны Стандарт банкны хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байна.

Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнтэй болоход Ерөнхийлөгчийн институциэс анхаарч өгнө үү? Шүүх засгалалаа тэргүүнтэй болгох томилгооны ажлаа яаралтай хийнэ үү?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд та популизм хийж болохгүй. 2015 оны Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахдаа та компаниудыг нуусан хаасан юмаа ил гаргаарай. Ил болгохгүй, хэзээ ч мөрдөж мөшгөхгүй, төр шалгахгүй гэж амлаад хууль баталсан хэрнээ МАН-ын 65 гишүүн одоо бүгдийг нь мөрдөөд шалга. Та нарын асуудал гэж популизм хийж болохгүй. Монголын төр хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Энэ үйлдэл, энэ хууль чинь Монгол Улсыг авлигын индексээр хойш татсан."