Б.Баттөмөр 2019.05.02 | Vip76.mn

Б.Баттөмөр: Манай улсад байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо ямар түвшинд байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Тусгай хамгаалалттай газрыг байгаль экологийн өвөрмөц тогтоц, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалт авдаг. Манайд нийт газар нутгийн 30 орчим хувийг тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд нийт нутгийн 16%-д авна гэж байдаг. 160 гаруй мянган тусгай хамгаалалттай газар бий. Үүнээс 6800 нь далай тэнгист, үлдсэн нь хуурай газарт бий. Олон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгууллага бий. Бид энэ байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ?

Байгалт орчны эсрэг гэмт хэрэг дэлхийд асар хүчтэй тархаж байна. Тоо нь өссөр байгаа. Хар тамхи, хүн хулгайлах, барааг хуурамчаар үйлдвэрлэх зэрэг гэмт хэргийн дараа байгаль орчны эсрэг гэмт хэрэг орж байна. манайд энэ төрлийн гэмт хэрэг ямар байдалтай байна вэ?"