Саранчимэг.Б Н.Цэрэнбат 2019.05.02 | Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Ус  бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн" эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа..

Хуралдааны эхэнд БОХХААБ-ын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг баталлаа.